Герман: Путин энэ дайнд ялахгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Герман: Путин энэ дайнд ялахгүй

Герман: Путин энэ дайнд ялахгүй

Германы канцлер Олаф Шольц дэлхийн хоёрдугаар дайн дууссаны ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ, Украины  эсрэг ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, Киевтэй нэгдмэл байдлаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр "Энэ дайнд Путин ялахгүй, Украин үргэлжлүүлэн тэмцсээр байх болно" гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь нацист Германы түрэмгийлэл, харгислалын хохирогч болсон Украин, ОХУ нь өдгөө өөр хоорондоо дайтаж байгаа нь энэ жилийн ойг онцгой болгож байна гэдгийг Шольц онцолжээ.

Тэрбээр Украинд хүмүүнлэгийн, санхүү, цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ амлав.

Шольц мэдэгдэлдээ, Оросын дарангуйллын дор энх тайван байхгүй гэж хэлснийг дараа нь Германы парламентын ерөнхийлөгч өмнөх өдөр нь дурдсан байв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж