ОХУ-ын Сбербанкны 8, Газпромбанкны 27 удирдах албан тушаалтан, түүнээс гадна Москвагийн аж үйлдвэрийн банк, түүний 10 охин компанийн эсрэг АНУ хориг тавьжээ. АНУ, Европын холбоо хамтран ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах хүсэлтэй байгаатай холбогдуулан Цагаан ордноос Ням гаригт тараасан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна.
Тус мэдэгдэлд "Оросын эдийн засагт онцгой ач холбогдолтой, тус улсын бүх банкны хөрөнгийн гуравны нэгийг эзэмшдэг, хамгийн том санхүүгийн байгууллага болох Сбербанкны найман удирдах албан тушаалтанд, мөн Газпромбанкны 27 удирдах албан тушаалтанд АНУ хориг арга хэмжээ авлаа. Дэлхийн хамгийн том байгалийн хийн экспортлогчдын нэг, Москвагийн аж үйлдвэрийн банк болон түүний 10 охин компани ч хоригт багтсан" гэж дурджээ.
АНУ-ын Сангийн яамнаас гаргасан баримт бичигт Сбербанкны "одоогийн болон саяхан шинээр томилогдсон" Наталья Алымова, Александра Бурико, Ольга Голодец, Станислав Кузнецов, Сергей Мальцев, Анатолий Попов, Кирилл Царев, Белла Златкис гэсэн найман удирдах ажилтны нэрийг жагсаасан байна.
Хориг арга хэмжээний жагсаалтад мөн Газпромбанкны удирдлагын 27 төлөөлөгчийн нэр багтсан бөгөөд тэдний хоёрт нь нэмэлт хориг арга хэмжээ авчээ. Тус хоёр албан тушаалтан нь Газпромбанкны ТУЗ-ийн дарга Андрей Акимов, “Газпром” ХК-ийн ТУЗ-ийн дарга Алексей Миллер нар аж.
Баримт бичигт дурдсанаар, хоригт тус банкны менежерүүд болох Михаил Середа, Юрий Шамалов, Юрий Газарян, Алексей Белоус, Елена Борисенко, Илья Елисеев, Дмитрий Зауэрс, Виктор Команов, Алексей Матвеев, Александр Муранов, Игорь Русанов, Владимир Рыскин, Александр Соболь, Александр Степанов, Тигран Хачатуров, Владимир Винокуров, Денис Камышев, Ирина Каплунник, Алексей Попович, Наталья Пузырникова, Анатолий Гавриленко, Михаил Россеев, Вячеслав Тюрин, Фамил Садыгов, Владимир Дмитриев нар багтжээ.
Эх сурвалж: TASS, FINAM
Холбоотой мэдээ