Элон Маскийг Оросын сансрын агентлаг заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Элон Маскийг Оросын сансрын агентлаг заналхийлэв

Элон Маскийг Оросын сансрын агентлаг заналхийлэв

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийг Украинд интернет үйлчилгээгээр тусалсных нь төлөө Оросын сансрын агентлагийн удирдлага заналхийлэв. Тэрбээр Оросын түрэмгийллийн үеэр Украиныг интернеттэй байлгахын тулд дэлхийн нам тойрог замд 2000 гаруй хиймэл дагуултай “Starlink” сүлжээг ашиглаж байна.

Оросын сансар судлалын "Роскосмос" агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин хэвлэлд ярилцлага өгөхдөө Маскийг "Нацист Азовын батальон" гэж нэрлэгддэг Украины армийн салбаруудад “Starlink”-ийн тоног төхөөрөмж өгсөн гэж буруутгажээ. Түүний мэдэгдэж буйгаар, “Starlink”-ийн төхөөрөмжийг Мариуполь дахь "Нацистын Азовын батальон"-ы дайчид болон Украины тэнгисийн явган цэргүүдэд нисдэг тэргээр хүргэсэн гэв. Рогозин уг мэдэгдлийг гаргахдаа Украины зэвсэгт хүчний 36 дугаар тэнгисийн явган цэргийн бригадын баривчлагдсан штабын дарга, хурандаа Дмитрий Кормянковын мэдүүлэг дээр үндэслэжээ.

“Элон Маск Украин дахь фашист хүчнийг харилцаа холбоогоор хангахад оролцсоныхоо төлөө насанд хүрсэн хүний ёсоор хариуцлага хүлээх ёстой болно” гэж Рогозин заналхийлсэн байна. Харин Элон Маск уг заналхийллийн хариуд, “Хэрвээ би учир битүүлгээр нас барах юм бол чамайг гэдгийг нь мэдэхэд таатай байна” гэжээ.

Оросын талаас сүлжээг хакердах, гацаах ородлого дөрөвдүгээр сард хэд хэд гаргасныг Элон Маск баталсан. Тиймээс үүний эсрэг арга хэмжээ авахад анхаарч ажиллаж байна гэв. Халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахтай зэрэгцээд Оросын түрэмгийлэгчдийг илрүүлэхэд технологийн тусламжтайгаар тэмцэж буй тул Украины талд давуу тал бий болсон гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж