"Хэн намайг огцруулна гээд байгаа юм?"

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

"Хэн намайг огцруулна гээд байгаа юм?"

"Хэн намайг огцруулна гээд байгаа юм?"

АН-ын бүлэг өнөөдөр /2022.5.9/ хаалттай хуралдлаа. Хаалттай хуралдаанаар бүлгийн даргыг огцруулах эсэх асуудлыг гишүүд хөнджээ. Тодруулбал, хуралдаанд бүлгийн дарга  Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен, Н.Ганибал нарын гишүүд оролцсон юм.

Хуралдаан өглөө 10:00 цагаас эхлэж, 13:00 цагт өндөрлөлөө. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дээрх асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр “Хэн тэгээд байгаа юм?. Та нар дур дураараа тэгээд байгаа юм биш үү. Хэн тэгсэн юм бэ?. Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарсан. Захиалгатай сэтгүүл зүй, худалдагдсан сэтгүүл зүйгээ болих хэрэгтэй. Хэн нэгний захиалгаар байдгаа болих хэрэгтэй. Хаалттай хуралдаан хийлээ. Тэрнийгээ ярих албагүй” хэмээн уурсав.

Эргэн сануулахад, О.Цогтгэрэл нарын гишүүд бүлгийн даргыг огцруулах талаар өмнө мэдээлж байсан. Ингэхдээ 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр “АН-ын дотоод асуудлууд шийдэгдсэн. Бид өнгөрсөн оны 10-р сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх асуудлаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвсэл, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах хуулиар хүлээсэн үүрэг, эрхтэй албан тушаалтан. Гэтэл асуудлыг шийдвэрлэхгүй өнөөг хүртэл хэдэн сар өнгөрлөө. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт УИХ дахь бүлгийг хэвийн ажиллах боломжоор хангаач гэсэн хүсэлт, шаардлагаа тавьсан. Энэ долоо хоногт бид шаардлагаа дахин тавина. Шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Бид нар Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна” гэсэн мэдээллийг өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж