НҮБ-ын агентлагийн дарга хөрөнгө оруулалтын шалгалтын дараа огцорлоо

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын агентлагийн дарга хөрөнгө оруулалтын шалгалтын дараа огцорлоо

НҮБ-ын агентлагийн дарга хөрөнгө оруулалтын шалгалтын дараа огцорлоо

Эргэлзээтэй хөрөнгө оруулалтын гэрээний хэргээр шалгагдаж байсан агентлагийн дарга Грете Фаремогийн огцрох өргөдлийг өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хүлээн авчээ.

Норвегийн хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Грете Фаремо нь 2014 оны наймдугаар сараас хойш НҮБ-ын Төслийн үйлчилгээний газрын гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан. Копенгаген хотод төвтэй тус оффис нь илүү тогтвортой ертөнцийг бий болгоход дэд бүтэц, худалдан авалт, төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх зорилготой гэж мэдэгджээ. Фаремогийн огцрох өргөдлийн шалтгаан нь 25 сая ам.долларын алдагдалд хүргэсэн санхүүгийн хэд хэдэн шийдвэр гаргасан гэж "NewYork Times" мэдээлсэн.

  Уг нийтлэлд мөрдөн байцаалтын явцад тус агентлагаас Сингапурт төвтэй компанид өгсөн хэд хэдэн зээлийг илрүүлсэн. Мөн зургаан улсад хямд орон сууц барих мөнгийг олгосон байсан гэж бичсэн байна.  Орон сууц барих төсөл зогссон ба Фаремогийн агентлаг хэдэн сая ам.долларын өрөнд орсон байна.

НҮБ-ын дотоод хяналтын байгууллага гүйлгээг шалгаж байсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэчлэлийн асуудал эрхэлсэн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан Данийн иргэн Йенс Вандел тус агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм.

"Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фаремог тус байгууллагын төлөө тууштай, үнэнчээр ажилласанд талархаж байна" гэж Дужаррик мэдэгдэв. Гутерриш Фаремог огцрохыг хүссэн эсэх талаар асуухад тэрбээр  энэ мэдэгдлээс цааш тайлбар өгөхгүй байна.

Эх сурвалж: Hindustan Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж