FBI Оросын олигархын нууц бичиг баримтыг олсон гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

FBI Оросын олигархын нууц бичиг баримтыг олсон гэв

FBI Оросын олигархын нууц бичиг баримтыг олсон гэв

Холбооны мөрдөх товчоо Пүрэв гаригт Фижи улсын эрх баригчидын хураан авсан супер дарвуулт онгоцны эзэн болох Сулейман Керимовыг буруутгах нотлох баримт олсон гэж мэдээлэв.

АНУ-аас Сулейман Керимовын 325 сая ам.долларын үнэ бүхий супер дарвуулт онгоцыг хураахыг Фижи улсаас хүссэн байдаг. Холбооны мөрдөх товчоо болон Фижийн хууль сахиулах байгууллага үүнийг биелүүлэхийн тулд хамтран ажилласан юм. Үүний дагуу үйл ажиллагаа явуулж, Хууль зүйн яам "Амадеа" гэгддэг хөлөг онгоцыг АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн, мөнгө угаасан, хуйвалдааны шалтгаан гэх нотлох баримт олдсон байна. Үүний дагуу битүүмжлэх захирамж гарган, хураасан байна.

350 фут өндөр дарвуулт онгоц Фижи улсын Нади боомтыг чиглэн явж байсан гэж өмнө нь мэдээлж байсан ч одоо Фижи улсын Лаутока хотод байрлаж байна. Түүний эзэн Керимов Форбес сэтгүүлийн мэдээлснээр 14.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр Оросын ес дэх хамгийн баян хүн гэж тооцогддог. Түүнийг мөнгө угаасан, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэх үндэслэлээр АНУ, ЕХ, Их Британи хориг арга хэмжээ авсан юм.

Ерөнхий прокурор Меррик Б.Гарланд мэдэгдэлдээ "Энэхүү шийдвэр нь АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хүмүүсийн хөрөнгийг нуун дарагдуулах газар байхгүй гэдгийг тодорхой харуулах ёстой. Мөн Оросын дэглэмийг идэвхжүүлж буй гэмт хэрэгтнүүдийн хөрөнгийг нуух газар байхгүй" гэв. Тэрбээр мөн "Хууль зүйн яам Украинд үхэл, сүйрэлд хүргэхэд тусалсан хүмүүст хариуцлага тооцохыг хичээх болно” гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж