Хятад улсаас Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Хятад улсаас Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийжээ

Хятад улсаас Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийжээ

Тайванийн арлын ойролцоо Хятадын арми цэргийн ажиллагаа явуулсан тухай хоёр талаас мэдээллээ. 

Тайванийн арлын агаарын довтолгооноос хамгаалах  бүс буюу “ADIZ”-ийн өмнөд, баруун өмнөд хэсэгт сүүлийн хоёр жилийн турш ойр ойрхон Хятадын талаас цэргийн ажиллагаа явуулж байна гэж Тайвань мэдэгдэв. Тодруулбал, Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд өнгөрсөн Баасан гаригт нэвтэрсэн Хятадын 18 онгоцыг сэрэмжлүүлэхийн тулд арлаас онгоцуудаа даруй хөөргөсөн байна.

Харин Хятадын Ардын чөлөөлөх армийн  командлагч  мэдэгдэлдээ, тэнгисийн болон агаарын цэргийн хүчин Баасан гаригаас өчигдрийг хүртэл Тайванийн зүүн болон баруун өмнөд хэсэгт олон алба, зэвсгийн хамтарсан байлдааны чадамжийг туршиж, сайжруулах сургуулилалт хийсэн гэв. Цаашид бүрэн тайлбар өгөөгүй байна.

Тайванийн Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, Хятад улс бөмбөгдөгч, сөнөөгч нисэх онгоцууд, шумбагч хөлөг эсэргүүцэгчүүдийг арлын ойр байршуулсан гэв. 

Оросаас Украин руу довтолсоны дараа Тайвань сонор, сэрэмжээ өндөрсгөж, Хятад улс үүнтэй төстэй алхам хийхээс болгоомжилж байна. Гэхдээ хараахан Тайванийн талаас ийм зүйл болох шинж тэмдгийг мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж