Украины хамгийн алдартай нохой Патрон ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс шагнал авчээ. Патрон нь Жэк Рассел терьер үүлдрийн нохой бөгөөд Оросын түрэмгийллээс хойш үндэсний хэмжээний зүтгэлтэн болоод байна.
Тодруулбал, Патрон нь хойд Чернигов хотод тэсрэх бөмбөг устгах багийнхантай хамтарч ажиллаж буй бөгөөд 200 орчим тэсрэх бөмбөг илрүүлсэн гавьяатай. Дайнаас өмнө тэр Онцгой байдлын албанд ажиллаж байв.
Ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.05.08/ Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой уулзах үеэрээ Патрон болон түүний эзэн Михайло Илиевт төрийн шагналыг гардуулж өгчээ. Патроны эзэн Михайло Илиев нь Иргэний хамгаалалтын албаны хошууч албан тушаалтай. Черниговын тэсрэг бөмбөг устгах багийнхан Канадын технологийг ашиглаж ажилласан тул ийн уулзалтын үеэр гардуулсан байна.
Шагналын эзэн Патрон харин өөрийнх нь ажил үүрэгт анхаарал хандуулсныг ойлгож, сэтгэл хөдөлсөн шинжгүй зогсож байв. Энэ үеэр Канадын ерөнхий сайд Трюдо нохойд өгчихөөр амттан хайн халаасаа тэмтэрсэн боловч амжилт олоогүй гэж “CNN” хуудас хошигножээ. Харин Патрон хуцаж, сүүлээ савласан нь танхимд байсан олны хайрыг татаж, инээдийг хүргэсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ