Зеленскийн ноосон цамц 111 мянган доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Зеленскийн ноосон цамц 111 мянган доллараар зарагджээ

Зеленскийн ноосон цамц 111 мянган доллараар зарагджээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн өмсч, гарын үсэг зурсан ноосон хүрэм  Лондонд болсон Украинд зориулсан хандивын арга хэмжээний үеэр 90 мянган фунт стерлинг буюу 111 мянган ам.доллараар зарагджээ.

"Өнөөдөр дэлхий нийтээрээ энгийн ноосон хүрэм өмссөн эрэгтэйг ажиглаж байна" гэж Их Британид суугаа Украины элчин сайдын яам жиргэсэн байна.  Мөн  арга хэмжээний зорилго нь дайны үед эр зоригийн түүхийг ярих, дэмжих, хөрөнгө босгох гэж элчин сайдын яамны твиттер хуудсанд бичжээ.

Украины хилийн орчимд хэдэн сараар цэргийн хүчээ зузаатгасны эцэст Орос улс хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолж, геополитикийн үймээн самуун, дүрвэгсдийн хямралыг үүсгэсэн.  НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хамгийн сүүлийн тооцоогоор дайны улмаас 3000 гаруй энгийн иргэн амиа алдсан байна.

Украины тэргүүн хатагтай Олена Зеленскагийн бэлэглэсэн тоглоом, талийгаач гэрэл зурагчин Макс Левиний гэрэл зургууд, Зеленскийн хүрэм зэрэг "Зоригтой Украин" хандивын арга хэмжээг Лондон дахь Украины элчин сайдын яам “Tate Modern” арт галерейд зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээ нь  "Украйнтай хамт"-д зориулж нэг сая гаруй ам.доллар цуглуулсан.  Санхүүгийн ихэнх хэсэг нь баруун Украины хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн төвийг дахин тоноглоход зориулагдана гэж элчин сайдын яам мэдэгдэв.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж