Улаанбаатараас Дорноговь руу явж байсан автомашин мөргөлдөж, хүүхэд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас Дорноговь руу явж байсан автомашин мөргөлдөж, хүүхэд гэмтжээ

Улаанбаатараас Дорноговь руу явж байсан автомашин мөргөлдөж, хүүхэд гэмтжээ

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хоёр автомашин мөргөлдсөн осол өчигдөр орой гарчээ. Улмаар нэг хүн автомашины эд ангид хавчуулагдаж, аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Осол аймгийн төвөөс зүүн урд зүгт 77 км, сумын төвөөс зүүн зүгт 68 км-т “Гүн жалга” гэдэг газар болсон байна.

Аймгийн Онцгой байдлын албаны алба хаагчдыг очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Кольт” загварын суудлын автомашин, нийслэлээс тус аймгийн Айраг сумын чиглэлд “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарсан байв.

Улаанбаатар хот руу явж байсан "Кольт" автомашинд таван хүн зорчиж явсаны гурав нь хүүхэд байжээ. Харин Айраг сум руу явж байсан  ачааны автомашин хоёр зорчигчтой байв.

Ослын улмаас  нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суух хаягтай 6 настай охин автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж