“U2” хамтлаг Киевт тоглож гэнэтийн бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

“U2” хамтлаг Киевт тоглож гэнэтийн бэлэг барилаа

“U2” хамтлаг Киевт тоглож гэнэтийн бэлэг барилаа

“U2” хамтлагийн гишүүд болох Боно, Дэ Эдж нар өчигдөр /2022.05.08/ ерөнхийлөгч Зеленскийн хувийн урилгаар Киевт гэнэт ирлээ. Ирландын супер хамтлагийн гишүүд Киев дэх тэсрэх бөмбөгнөөс хоргодох байранд Украины Антитила хамтлагийн гоцлол дуучин Томос Топелиатай хамт тогложээ. Тэдний тоглолт хоргодох байранд байсан иргэдийн төдийгүй твиттер хэрэглэгчдийн сэтгэлийг ч хөдөлгөв.

Тэд хамтлагийнхаа нэрийн хуудас болсон “Sunday bloody Sunday”, “Desire”, “With or without you” дуунуудыг дуулсан байна. Тоглолтын завсарлагааны үеэр Боно, “Украины ард түмэн зөвхөн өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө тэмцээгүй, эрх чөлөөг дээдэлдэг хүн бүрийн төлөө тэмцэж байгаа” гэж хэлжээ. Өдгөө 61 настай Боно сүүлийн жилүүдэд ядуурал, ДОХ-ын эсрэг тэмцэл зэрэг олон зүйлийн төлөө дуу хоолойгоо өргөж буй.

Хамтлагийн гишүүд Киев дэх тоглолтынхоо дараа дайны гэмт хэрэг үйлдэгдсэн Ирпин, Буча хотуудад зочилжээ. Тэд нурсан балгас дунд, мөн олныг хамарсан булш олдсон Гэгээн Эндрю Первозванногийн сүмийн гадаа украинчуудтай уулзаж, мэндчилсэн байна.

“U2” хамтлагийн Украин дахь тоглолт АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдены айлчлалтай зэрэг тохиов. Түүнчлэн, Канадын ерөнхий сайд ч Ирпин хотод гэнэтийн айлчлал хийсэн гэж “Daily mail” мэдээллээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж