590,286 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

590,286 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 9-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 275,418,518 төгрөгийн үнийн дүн бүхий 590,286 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +13.73%), "Монгол шуудан" ХК (MNP +2.39%) болон "Таван толгой" ХК (TTL +1.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -10.12%), "Монгол савхи" ХК (UYN -10.08%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL -4.15%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,305 ширхэг нэгж эрхийг 15,931,313 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 9,724 ширхэг үнэт цаас 962,554,890 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар нийт 217,063 ширхэг үнэт цаасыг нийт 138,920,320 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.22% хувиар буурч, 36,586.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,459,144,707 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж