Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Мэйжор: IHC Esports vs Astralis

Мэйжор: IHC Esports vs Astralis

Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал өнөөдөр/2022.05.09/ болно. Тодруулбал, анх удаагаа Монгол баг “CS:GO”-ийн хамгийн том тэмцээн болох Мэйжорын анхны тоглолтоо хийх гэж байна. Тэдний эхний өрсөлдөгч Данийн алдарт “Astralis” баг. Тус багийн бүрэлдэхүүнд “Xyp9x”, “gla1ve” зэрэг дэлхийн шилдгүүд бий. Тоглолт өнөөдөр 20:30 цагаас эхлэх хуваарьтай.

IHC багийн бүрэлдэхүүн:

  • Б.Гарьдмагнай /bLitz/
  • Б.Бат-Энх /kabal/
  • Б.Баатархүү /Bart4k/
  • Г.Есөнтөмөр /nin9/
  • М.Содбаяр /Techno4K/
  • Б.Тэнгис /sk0R/
  • Дасгалжуулагч Э.Баянбат /maaRaa/

М.Содбаярын хувьд энэ удаагийн Мэйжорт оролцож буй хамгийн залуу тамирчин.

Astralis

“Hltv.org”-ийн зүгээс IHC Esports”-ийг тодорхойлохдоо:

  • Бүсийнхээ хоёр гол фаворитыг ялж, Азийн “RMR”-д түрүүлсэн
  • Мэйжорт оролцож буй анхны Монгол баг
  • Мэйжорын хамгийн туршлага багатай баг

“IHC” баг нь Мэйжорын эрхийн төлөө Хятадын “TYLOO”, Австралийн “Renegades” хоёрыг ялсан. Мөн тэд Ази, Номхон далайн бүсийн “ESL Challenger League Season 40” тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн билээ.

IHC Esports багийн тоглогчдын стикер

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж