Аймгийн заан Ц.Бямба-Отгон анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Аймгийн заан Ц.Бямба-Отгон анхны түрүүгээ авлаа

Аймгийн заан Ц.Бямба-Отгон анхны түрүүгээ авлаа

Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Н.Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр/2022.05.08/ боллоо. Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан Д.Ариунмөрөн үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Ургамал сумын харьяат, аймгийн арслан П.Өсөхбаатар, Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн заан А.Нармандах нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Ганцоож, аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ нар үлджээ.

Дараагийн барилдаан тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группын нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж