АН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгаатай холбогдуулан салбарын дунд үүсээд буй асуудал, Эмийн чанар хяналтын тогтолцооны талаар шалгалт хийж буй үр дүнг нэгтгэн чуулганаар танилцуулах, шаардлагатай бол боловсруулах, хянан шалгах түр хороо байгуулах шаардлага бүлгээс баримтлах байр суурь зэргийг хэлэлцэж байна.
Одоогоор бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудал яригдаагүй байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Мөн бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг хуралдааны дараа танилцуулна гэлээ.
Харин МАН-ын өнөөдөр бүлэг хуралдахгүй. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн. Тухайлбал, Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа аж. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байр суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцсэн билээ.
Холбоотой мэдээ