Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ханбогд амралтын газраас дээшээ ууланд өнөөдөр /2022.05.08/ гал гарчээ. Гал түймрийн дуудлага 17:00 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход нэг га орчим газар хөрсний шар өвс шатсан байна.
Алба хаагчид дуудлагын дагуу 17:39 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ