Халтуурынхан орлоготой байна

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Халтуурынхан орлоготой байна

Нийслэлийн Тээврийн газраас хотын төв дотор бага оврын микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явахыг хориглосон нь иргэдэд багагүй хүлээлт үүсгэх болсон юм. Харин энэ байдлыг халтуур хийгчид овжин ашиглан, орлого сайтай байх болжээ. Тухайлбал, “Бөмбөгөр худалдааны төвөөс-100 айл” хүртэлх чиглэлд таксиныхан нэг хүнээс 500 төгрөг аван, таван хүн суулган, ганц талдаа 2500 төгрөгийн орлогтой байх болсон аж. Ингэснээр ашигтай чиглэл гэж тодорхойлогдох болсон дээрх чиглэлд хувиараа такси эрхлэгчид өдөрт 30 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажиллах болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж