АНУ дахь "Gucci" брэндийн дэлгүүрүүд криптовалютаар төлбөр хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2022.05.08-нд нийтлэгдсэн

АНУ дахь "Gucci" брэндийн дэлгүүрүүд криптовалютаар төлбөр хүлээж авна

АНУ дахь "Gucci" брэндийн дэлгүүрүүд криптовалютаар төлбөр хүлээж авна

Италийн тансаг зэрэглэлийн "Gucci" брэнд Америк дахь зарим дэлгүүрүүдээрээ төлбөр тооцоог криптовалютаар хүлээн авч эхэлнэ. Хэрэглэгчид Bitcoin, Ethereum, Litecoin зэрэг хэд хэдэн криптовалют ашиглан төлбөр хийх боломжтой болно. Энэхүү үйлчилгээг тавдугаар  сарын сүүлээр Лос Анжелес дахь Родео Драйв, Нью-Йоркийн Вустер гудамж зэрэг зарим тэргүүлэх салбарууддаа нэвтрүүлэх аж. Францын Kering-ийн эзэмшдэг "Gucci" нь виртуал валют хүлээн авч эхэлсэн олон тооны компаниудад нэгдэж байна. Тус пүүс нь Shiba Inu болон Dogecoin-оор  төлбөрийг хүлээн авах боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд тус койнууд нь анх хошигнол хэлбэрээр бий болсон "меме" криптовалют юм. Дэлгүүрт криптовалютаар төлбөр төлж буй үйлчлүүлэгчид гар утасны төхөөрөмж дээр ажилладаг санхүүгийн гүйлгээний програм болох дижитал хөрөнгийн түрийвчийг ашиглахын тулд QR кодыг уншуулна. Тус брэнд ойрын хугацаанд шууд үйл ажиллагаа явуулдаг Хойд Америкийн бүх дэлгүүрт энэ бодлогыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж