Халдварт сармагчин цэцэг өвчин Англи улсад бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.05.08-нд нийтлэгдсэн

Халдварт сармагчин цэцэг өвчин Англи улсад бүртгэгдэв

Халдварт сармагчин цэцэг өвчин Англи улсад бүртгэгдэв

Англид нэгэн иргэн сармагчин цэцэг буюу "Monkeypox" вирусээр өвчилсөн гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээллээ. Өвчтөн саяхан Нигери улс руу аялсан бөгөөд Их Британид ирэхээсээ өмнө вирусийн халдвар авсан байх магадлалтай гэв. Халдвар авсан өвчтөн одоо Лондон дахь “Гай ба Сент Томас NHS” итгэмжлэлийн халдварт өвчний мэргэжлийн тасагт эмчлүүлж байна.

“NHS”-ийн мэдээлснээр сармагчин цэцэг нь ховор тохиолддог вирусийн халдвар. Ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор эдгэрдэг. “UHSA”-аас сармагчин цэцэг өвчин хүмүүс хооронд амархан тархдаггүй бөгөөд олон нийтэд үзүүлэх эрсдэл маш бага гэж мэдэгдэв.

Өвчин гарсан Бямба гаригийн  шинэ мэдээнд эрүүл мэндийн агентлаг хэлэхдээ "Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд UKHSA-ийн мэргэжилтнүүд NHS-ийн хамт олонтой нягт хамтран ажиллаж, мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөгөө өгөхийн тулд тухайн хүнтэй ойр дотно харилцаатай байсан хүмүүстэй холбоо барина"  гэжээ.

Сармагчин цэцэг: Ямар шинж тэмдэг илэрч, яаж өвчлөх вэ?

Сармагчин цэцэг өвчний анхны шинж тэмдгүүдэд халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх, тунгалагийн зангилаа хавдсан, жихүүдэс хүрэх, ядрах зэрэг орно. Тууралт ихэвчлэн нүүрэн дээр эхэлж, дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг.  Тууралт нь өөрчлөгдөж, янз бүрийн үе шатыг дамждаг бөгөөд эцэст нь хамуурах боломжтой. Эмчилгээний явцад тууралт нь хатаж унадаг. Халдвартай хүнтэй ойр байж, харьцах үед вирусийг тусдаг.  Вирус нь хугарсан арьс, амьсгалын зам, нүд, хамар, амаар дамжин биед нэвтэрч болно.

Мөн сармагчин, харх, хэрэм зэрэг өвчтэй амьтадтай харьцах эсвэл ор дэрний цагаан хэрэглэл, хувцас зэрэг вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж