Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-ны өдөр эхэлж, өнөөдөр/2022.05.08/ өндөрлөж байна.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулж байгаа аж. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль.
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.
Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн цэргийн штаб бэлтгэлээ хангаж, УОК-ын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа гэнэ.
Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.
Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг холбогдох байгууллагаас мэдэгдсэн юм.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлага төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд түр завсарласан оюутан цэргийн татлага энэ жилээс хэвийн явагдаж эхэлнэ.
Холбоотой мэдээ