Алдарт жүдоч Тедди Ринер “Тамгагүй төр” жүжиг үзжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.08-нд нийтлэгдсэн

Алдарт жүдоч Тедди Ринер “Тамгагүй төр” жүжиг үзжээ

Алдарт жүдоч Тедди Ринер “Тамгагүй төр” жүжиг үзжээ

Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн агсаны бичсэн “Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж буй. Тэгвэл өчигдөр/2022.05.07/ энэхүү жүжгийн 24 дэх удаагийн тоглолт дээр Францын алдарт жүдоч олимпийн гурван алт, хоёр хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай Тедди Ринер хүрэлцэн иржээ.

Өдгөө 33 настай түүний хувьд Монголд хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ.

Өвгөн найрагчийг дурсаж, оюун санааны өв онгодыг нь театрын тайзнаа гурав дахь удаагаа амилуулахаар онгод, авъяас, хөдөлмөрөө нэгтгэсэн олон чадварлаг уран бүтээлчдийн багийг Б.Баатар найруулагч бүрдүүлжээ. Энэ чадварлаг багийн бүрэлдэхүүнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрийн уран бүтээлчид, дуу авиа, хөгжмийн найруулагчид "Торго" салоны дизайнерууд, археологич, соёл, түүхийн судлаачид, зураачид, инженер техникийн зэрэг гурван зуу гаруй хүн хөдөлмөрлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж