Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр/2022.05.07/ "Мон-Интра" уламжлалт эмийн үйлдвэр дээр ажиллажээ. Тус үйлдвэр нь 1998 онд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2015 онд олон улсын "GMP" стандартын дагуу үйлдвэрийн байрыг шинэчлэн тоноглож дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна Польш улсад эмээ экспортлодог аж.
Айчлалын дараагаар сайд С.Энхболд уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн дээр очиж, эмч ажилчидтай уулзжээ. Тус хүрээлэн нь цар тахлын үед 1700 өвчтнийг хэвтүүлж эмчлэн 20 мянган багц 60 мянган хүн тун уламжлалт эмийг ханган нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстойг онцлон, уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Зочин 2022-05-08 88.230.48.161
Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний үр дүнг орчин үеийнхтэй харьцуулж, зэрэгцүүлэх, хавсран хэрэглэх зэргээр дорвитойхон судалгаа шинжилгээ хийж үр дүнг нь ил тод болгож, үр дүнтэйг нь эмчилгээнд нэвтрүүлэх хэрэгтэй. Тус, тусдаа л юм яваад байгаа. Эмч нар нь ч аль эм нь алинтайгаа харшлах, зохицохыг мэдэхгүйгээс хавсарсан эмчилгээ хийж огт чаддаггүй. Худлаагаасаа, ямар ч судалгаа хийгээгүй байж Нацагдорж, Чой хамбатангууд ковид эхлэх үед "Хар үрэл" сурталчилж, Нацагдорж багагүй орлого олсон
Irgen 2022-05-08 192.82.70.210
Ulamjlaltiin buh uildverlegchdeer orooroi. Amjilt husie
Л БАЯР 2022-05-08 66.181.191.12
УГ НЬ НААДАХ ЧИНЬ УУЛ УУРХАЙГААС Ч ИҮҮ МӨНГӨ ОРУУЛААД ИРЭХ САЛБАР БАЙГАА ЮМ. НЭГ УХААНТАЙ ХҮН ГАРЧ ИРЭЭД ДЭМЖЭЭД ЯВЧИХДАГГҮЙ ЮИ БАЙХ ДАА