Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, улсын арслан Б.Ганбаатарын нэрэмжит, “Монгол зодог” компанийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээ үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан М.Бямбадорж нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлджээ.
Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Н.Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр/2022.05.08/ болох бол тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Холбоотой мэдээ