Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа

Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2022.05.07) шумбагч онгоцноос Өмнөд Солонгосын зүүн эргийн ус руу баллистик пуужин харвалаа гэж БНСУ-ын арми мэдэгдлээ. Энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёолыг тангараг өргөхөөс гурав хоногийн өмнө өгсөн, увайгүй дэглэмийн хамгийн сүүлийн цохилт боллоо гэжээ.

Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS) “Пуужинг өнөөдөр 14:07 цагт Хойд Солонгосын зүүн эргийн Синпо хотын ойролцоох уснаас харвасныг илрүүлсэн" гэж мэдэгдэв. Тус пуужин 60 км-ын өндөрт нисч, 600 км зам туулжээ.

JCS "Хойд Солонгос пуужин хөөргөсөн нь Солонгосын хойг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн ноцтой заналхийлэл боллоо” гээд, Пёньянаас нэн даруй энэ үйлдлээ зогсоохыг шаардсан байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж