Азийн зуны наадмын шинэ товыг ойрын хугацаанд зарлана

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Азийн зуны наадмын шинэ товыг ойрын хугацаанд зарлана

Азийн зуны наадмын шинэ товыг ойрын хугацаанд зарлана

Хятадын Ханжоу хотод ирэх есдүгээр сарын 10-наас 25-нд зохион байгуулагдах байсан 19 дэх удаагийн Азийн зуны наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар “CGTN” мэдээлэв.

Хятадын олимпийн хороо болон Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хороо хоорондоо бүх асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд тус хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан Азийн 19 дүгээр наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Азийн зуны наадмыг хойшлуулах мэдэгдэлд “19 дэх удаагийн Азийн наадмын шинэ товыг зохион байгуулагчид дахин хэлэлцэж, шийдвэрийг ойрын хугацаанд зарлана” гэжээ.

Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос “Олон улсын хэмжээнд тулгарч байгаа сорилтуудыг үл харгалзан наадмын бэлтгэлийг цаг тухайд нь сайтар базааж байсан. Гэвч оролцогч бүх тал Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үүсэх эрсдэлийг тооцон, дахин бодож үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгдсэн байна.

Чэнду хотноо болох Дэлхийн оюутны спортын наадам мөн ирэх жил хүртэл хойшилсон талаар “South China Morning Post” сонин өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлжээ.

Хятад улсад омикрон хувилбарын дэгдэлтийн улмаас Covid-19-ийн шинэ давлагаа дэгдээд байгаа юм. Тухайлбал, санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээс хөл хорио тогтоож, 25 сая оршин суугчид гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бөгөөд хотын томоохон хэсгүүдэд хязгаарлалтууд тогтоосон хэвээр байна.

Эх сурвалж: SCMP, XINHUA, CGTN, CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж