НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бямба гаригт “Welt am Sontag” сонинд өгсөн ярилцлагадаа “НАТО Украиныг дэмжиж байгаа ч мөргөлдөөнд оролцохгүй бөгөөд бусад улс орнууд ч дайсагналцахаас зайлсхийх хэрэгтэй” гэж хэлжээ.
Тэрбээр "Харамсалтай нь, Украины дайн удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй бөгөөд бид бэлэн байх ёстой. Энэ дайн хэдэн сар, бүр жил ч үргэлжилж магадгүй. Удаан хугацаанд Украин зөвхөн ЗХУ-ын зэвсгээр өөрийгөө хамгаалж чадахгүй, барууны орчин үеийн зэвсэгт шилжих ёстой" гэж хэлсэн байна. Мөн тэрбээр "Украинд нэн даруй илүү сайн хүнд зэвсэг шаардлагатай байгаа тул барууны орнууд хангамжаа эрчимжүүлэх ёстой" гэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, мөргөлдөөнийг бусад улс орнуудад тархаахгүй байх бүх зүйлийг хийх хэрэгтэй. Тиймээс ч бид НАТО-гийн цэргийг Украин руу илгээдэггүй" гэж тайлбарласан байна. Мөн тэрбээр "Бид Украиныг дэмжиж байгаа ч НАТО дайны тал биш гэдгээ ухамсарласан" гэжээ.
Эх сурвалж: TASS