Их тэнгэрийн аманд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтаар Монгол Улсын цаашдын хөгжлийн асуудал, гадаад бодлого гэх мэт асуудлаар санал, бодлоо солилцсон байна. Уг уулзалт нууц түвшинд буюу гаднын бусад хүмүүсийг оролцуулалгүй олон цаг үргэлжилсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Дашрамд дуулгахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх юм.