​Л.Халтар сайд Дарханы замд ажиллаж, үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

​Л.Халтар сайд Дарханы замд ажиллаж, үүрэг өглөө

​Л.Халтар сайд Дарханы замд ажиллаж, үүрэг өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын аруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам) Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч, хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна.

Тус багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр "Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49.93 хувьтай хийгдэж байгаа юм. Ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.

Гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальт бетон хучилтыг тавдугаар сарын 20-ны өдөр гэхэд эхлүүлнэ. Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа сайдад тайлбарлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан.

Дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж, багц 2 дугаар хэсгийн (Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам) гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн.

"Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр хэлэхдээ, хоёрдугаар хэсгийн ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Нийтдээ 300 гаруй ажилтан, 8 үйлдвэр завод, 90 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж буй юм. Гэрээ байгуулснаас хойш 3.9 км асфальт бетон, 9.5 км замд суурийн ажлыг хийгээд байгаагаа дуулгалаа.

Харин хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр ажиллаж буй "Жунмей инженеринг групп" ХХК-ийн ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан, 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй "Арж капитал" ХХК-д долдугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн.

Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй "Жунмэй" ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч, ирэх долоо хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж