Итали Путинтэй холбоотой тансаг дарвуулт онгоцыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Итали Путинтэй холбоотой тансаг дарвуулт онгоцыг саатуулжээ

Итали Путинтэй холбоотой тансаг дарвуулт онгоцыг саатуулжээ

Италийн засгийн газар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой, 700 сая ам.долларын үнэ бүхий тансаг дарвуулт онгоцыг саатуулахыг өнгөрсөн Баасан гаригт цагдаа нарт үүрэг болгожээ.

Гялалзсан, Зургаан тавцантай Шехеразада есдүгээр сараас хойш Италийн Марина ди Каррара боомтод засвар хийсэн байна. Гэвч усан онгоцны зогсоол дээр хийсэн тэдний үйл ажиллагаа сэжигтэй байсан бөгөөд “Багийнхан далайд гарахаар бэлтгэж байж магадгүй” гэж үзжээ.

Эх сурвалжийн хэлснээр, цагдаагийнхан хөлөг онгоцны эзэн Оросын эрчим хүчний аварга “Роснефть” компанийн захирал асан Эдуард Худайнатов гэнэ. Одоогийн байдлаар тэрбээр Европын холбооны хориг арга хэмжээнд өртөөгүй байгаа аж.

Италийн Сангийн яамнаас тус дарвуулт онгоцыг саатуулах тухай мэдэгдэлдээ эзэмшигчийнх нь нэрийг дурдаагүй бөгөөд "Оросын засгийн газрын нэр хүнд бүхий эрхэмүүдтэй холбоотой” гэж дурджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж