Зочид буудалд дэлбэрэлт болж, амиа алдагсдын тоо 22-д хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Зочид буудалд дэлбэрэлт болж, амиа алдагсдын тоо 22-д хүрэв

Зочид буудалд дэлбэрэлт болж, амиа алдагсдын тоо 22-д хүрэв

Гавана хотын таван одтой “Саратога” зочид буудалд болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо 22-д хүрч, нэг хүүхэд, 64 том хүн эмнэлэгт хүргэгдлээ гэж Кубын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлэв.

Тус зочид буудалд өнгөрсөн Баасан гаригийн өглөө хий дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн хүч тавдугаар давхар хүртэл нөлөөлж, барилгын фасадыг эвдэж, хөрш зэргэлдээх барилгууд хүртэл гэмтжээ.

Кубын эрх баригчид энэхүү үйл явдлыг осол гэж нэрлэсэн байна. Хийн тоног төхөөрөмж, зочид буудлын гүйцэтгэгчид шаардлагатай зөвшөөрөл, лицензтэй байсан аж.

Тус улсын ерөнхийлөгчийн засаг захиргааны блогт нийтлэгдсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн Баасан гаригийн орой 64 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 14 нь хүүхэд байжээ. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн 21 нь том хүн, 1 нь хүүхэд байсан аж.

Кубын Аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, Гавана дахь Капитолын эсрэг талд байрлах “Саратога” зочид буудал эзгүй, тавдугаар сарын 10-нд нээлтээ хийхээр бэлтгэж байсан бөгөөд хохирогчдын дунд гадаадын иргэн байгаагүй байна.

Эх сурвалж: CNN, BBC, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж