Хайгуулын зөвшөөрлийг 3-4 дахин нэмэгдүүлэх бэлтгэл хангажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Хайгуулын зөвшөөрлийг 3-4 дахин нэмэгдүүлэх бэлтгэл хангажээ

Хайгуулын зөвшөөрлийг 3-4 дахин нэмэгдүүлэх бэлтгэл хангажээ

“Монголын геологи, хайгуул 2022” 12 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн “Корпорэйт конвеншн төвд” хоёр өдөр болж өндөрлөв. Тус чуулга уулзалтаар геологийн салбарын бодлого, чиг хандлага, ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсч буй асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, Тавантолгойн ордын геологийн судалгаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавьж, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Манай улсад жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос хоёр дахин багасчээ. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна.

УУХҮЯ-наас энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

Ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж буйгаа мэдэгдэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж