НДШ-ийн 50 хувийн буцаалтыг ирэх сараас олгоно

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

НДШ-ийн 50 хувийн буцаалтыг ирэх сараас олгоно

НДШ-ийн 50 хувийн буцаалтыг ирэх сараас олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийн буцаан олголтыг ирэх сараас эхлэн олгох хуулийн төслийг эцэслэн баталсан.

Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах юм. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт олгоно. Харин энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "НДШ-ийн 50 хувийн буцаалтыг Нийгмийн даатгалын сангаас бус улсын төсвөөс олгохоор тусгасан.

Урьдчилсан тооцооллоор даатгуулагчдын 70 хувь хамрагдаж, нийт 170 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна. Үүний 150 тэрбумыг энэ жилийн төсөвт тусгахаар тооцоолсон. Тавдугаар сард иргэн НДШ төлнө. Улмаар зургадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж