Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно
бэлэн Мөнгө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 550 мянган төгрөг байхаар тогтжээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцсэн байна. Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2024 онд мөрдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоохоор болсон байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж буй ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал, 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43200 төгрөг байсан бол 2020 онд 56700 төгрөг болж нэмэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж