Хойд Хятадын нутаг Хэбэй мужийн Жанбэй хошуунд өнгөрсөн Пүрэв гариг (2022.05.05)-т Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн цэрэг эрсэд дурсгалд зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслол болжээ.
Тус ёслолд Орос, Монголын дипломатчид, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Хэбэй муж, Жанбэй хошуу, Жанчхүү хотын эрх баригчид болон олон нийтийн төлөөлөл оролцсон байна.
ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч Иван Желоховцев хэлсэн үгэндээ “1937 онд эхэлсэн Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн дайнд Хятад улс 35 сая хүнээ алдаж, дайны хүнд хэцүү үеийг туулсан ч Европын ихэнх орноос ялгаатай нь бууж өгөөгүй билээ" гэж дурсчээ.
Тэрбээр мөн "Монгол Улс 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд дайн зарлаж, Манжуурын ажиллагаанд оролцуулахаар 80 мянган хүнээ фронтод илгээсэн. Голдуу морьт ангиуд бүхий цэргүүд генерал Исса Плиевийн удирдлага дор морьт-механикжсан нэгдсэн бүлэгт тулалдсан юм” гэж хэлсэн байна.
Жанбэй хошуун дахь энэхүү хөшөөг анх 1945 онд босгож, тус хошууг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын цэргүүдийг оршуулжээ. Хятадын иргэний дайны үеэр хөшөө эвдэч сүйдсэн ч БНХАУ-ыг тунхагласны дараа дурсгалын цогцолбор байгуулах шийдвэрээр баригдаж, 1957 оны аравдугаар сарын 20-нд нээсэн байна.
2017 онд сэргээн засварлах ажлын үеэр Зөвлөлтийн 69, Монголын 56 дайчны нэрийг хятад, орос, монгол хэлээр сийлсэн дурсгалын самбарыг шинээр суурилуулжээ.
Эх сурвалж: TASS, MILL
Delger 2022-05-07 192.82.84.251
Сайхан мэдээлэл байна.
Хөшөөний зургийг БҮТНЭЭР НЬ ХАРУУЛААЧ …
Зочин 2022-05-07 192.82.83.108
МОНГОЛ УЛС МААНЬ 80 МЯНГАН ХҮНИЙГ ДАЙНД ОРОЛЦУУЛСАН ГЭХЭЭР ИЙМ ИХ ХҮНИЙГ ЦЭРЭГТ ТАТСАН БАЙХ НЬ. ЭНЭ БОЛ ТОМ ТОО ШҮҮ.
del 2022-05-07 202.55.188.116
тэр үeийн япон одоогын япон шал ондоо тэнэгээ тэгсэн бол наад зах нь бидний өвөг дээдэс бактeриолгийн зэвсгийн туршилтийн оготнууд болсон байгаа
Ovgon 2022-05-07 202.55.188.89
Уг нь япон улс тэр үед АНУ-д довтолж дэлхийн II дайнд орж байхаар хятадыг ноолоод дарлаад сууж байх байсан юм. Тэгсэн бол өдийд хятад улс ингэж хүчирхэгжиж чадахгүй байлаа, манайх зүүн талаараа хөгжингүй япон, манж го улстай шууд хиллэж байх байлаа, оросын империалистуудыг ази тив дээр давруулахгүй барьж байх азийн орнуудад өмөг түшиг болох хүчирхэг азийн гүрэн оршиж байх байлаа.
Зочин 2022-05-07 142.79.202.93
Манайх зүүн талаараа гэчжээ бас хаха. Манжгогийн хойд хязгаар мязгаар болчихсон сууна биз.
Зочин 2022-05-07 202.9.40.208
Агуу Чингисийн үр удам Японы эсрэг 1945 онд дайн зарлаж ялсан байна. Өнөө цагт эдийн засгийн дайнд Чингисийн Монголын хөвгүүд, охид ялна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс мандан бадраг!
Зочин 2022-05-07 192.82.84.111
Дайн бол сэтгэцийн өвчтэй голдуу амьтдын хийдэг хүний амиар наадах тоглоом юм. Хүн төрөлөхтөн хоорондоо худалдаа наймаагаа хийгээд, мөрөөрөө амьдраад байх бүрэн боломжтой болсон
Зочин 2022-05-07 202.9.40.208
Америкийн үе үеийн ерөнхийлөгчид, улстөрчид сэтгэцийн өвчтэй амьтад байжээ. Одоо ч тэр.
Зочин 2022-05-07 66.181.181.53
Америкийн үе үеийн ерөнхийлчүүдийн цусанд нь сэтгэцийн гажиг нэвт шигээтэй нь гарцаагүй үнэн шүү.
Зочин 2022-05-07 192.82.77.87
novshiin orsuudiin hagalgan butalgah gsen eeljit yavuulga l bna. ** **
Сок 2022-05-07 202.126.89.5
Монгол цэргийн яруу алдар бадраг
үнэн шүү,харамсмаар 2022-05-07 66.181.181.53
Орчин цагийн эрхэмүүд өнөөдөртөө Японы өгсөн хэдэн мөнгөнд хууртаж Монгол цэргийн яруу алдарыг бүдгэрчүүлж байдагт ахмад үе харамсаж суудаг шүү
Иргэн 2022-05-07 192.82.90.214
Монгол цэргийн яруу алдар бадартугай. Амиа алдсан баатруудын нэр алдар гавьяаг мөнхжүүлэх ажил хийх хэрэгтэй шүү