Хэбэй дэх Монгол, Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Хэбэй дэх Монгол, Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөв

Хэбэй дэх Монгол, Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөв

Хойд Хятадын нутаг Хэбэй мужийн Жанбэй хошуунд өнгөрсөн Пүрэв гариг (2022.05.05)-т Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн цэрэг эрсэд дурсгалд зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслол болжээ.

Тус ёслолд Орос, Монголын дипломатчид, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Хэбэй муж, Жанбэй хошуу, Жанчхүү хотын эрх баригчид болон олон нийтийн төлөөлөл оролцсон байна.

ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч Иван Желоховцев хэлсэн үгэндээ “1937 онд эхэлсэн Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн дайнд Хятад улс 35 сая хүнээ алдаж, дайны хүнд хэцүү үеийг туулсан ч Европын ихэнх орноос ялгаатай нь бууж өгөөгүй билээ" гэж дурсчээ.

Тэрбээр мөн "Монгол Улс 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд дайн зарлаж, Манжуурын ажиллагаанд оролцуулахаар 80 мянган хүнээ фронтод илгээсэн. Голдуу морьт ангиуд бүхий цэргүүд генерал Исса Плиевийн удирдлага дор морьт-механикжсан нэгдсэн бүлэгт тулалдсан юм” гэж хэлсэн байна.

Жанбэй хошуун дахь энэхүү хөшөөг анх 1945 онд босгож, тус хошууг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын цэргүүдийг оршуулжээ. Хятадын иргэний дайны үеэр хөшөө эвдэч сүйдсэн ч БНХАУ-ыг тунхагласны дараа дурсгалын цогцолбор байгуулах шийдвэрээр баригдаж, 1957 оны аравдугаар сарын 20-нд нээсэн байна.

2017 онд сэргээн засварлах ажлын үеэр Зөвлөлтийн 69, Монголын 56 дайчны нэрийг хятад, орос, монгол хэлээр сийлсэн дурсгалын самбарыг шинээр суурилуулжээ.

Эх сурвалж: TASS, MILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж