“Ялалтын баяр”-аар сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

“Ялалтын баяр”-аар сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

“Ялалтын баяр”-аар сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-нд Украины эсрэг албан ёсоор дайн зарлаж магадгүй гэж барууны эрх баригчид анхааруулж буй. Үүнтэй холбогдуулан Киев хотын дарга Виталий Кличко иргэддээ хандан Ням гаригаас Даваа гариг хүртэл Орос улсад жил бүр тэмдэглэдэг “Ялалтын баяр”-ын үеэр гэртээ байхыг уриалжээ.

Хотын дарга албан ёсоор хөл хорио тогтоогоогүй ч энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүйг олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр Киев хотод эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгджээ.

Кличко "Хэрэв хэн нэгэн цэцэг өргөхийг хүсвэл ганцаараа очиж болно. Дайны үеийн аюулгүй байдлын дүрмийг анхаарч, дагаж мөрдөөрэй. Ойрын өдрүүдэд Украины бүх бүс нутаг руу пуужингаар харвах магадлал өндөр байна. Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй" гэж анхааруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж