Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрчээ. Үүнийг Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу засварлахтай холбогдуулан
- 2022 оны тавдугаар сарын 6-ны 23:00-аас 7-ны 07:00 цагийн хооронд "Содон" хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг,
- 2022 оны тавдугаар сарын 7-ны 23:00-аас 8-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд "Содон" хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийгдэх юм.
Иймд Тээврийн Цагдаагийн Албанаас иргэд, жолоочдодоо бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Зочин 2022-05-07 103.10.21.233
Ганц их урсгалаа хаахнээ өөр замтай болч яахав цэрэг татлагатай давхацуулдаг нь яаж бгаа нь бол ёстой нэг хаалт дарга юмаа