АНУ Украинд 150 сая долларын цэргийн нэмэлт тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

АНУ Украинд 150 сая долларын цэргийн нэмэлт тусламж олгоно

АНУ Украинд 150 сая долларын цэргийн нэмэлт тусламж олгоно
President Joe Biden speaks about the war in Ukraine in the Roosevelt Room at the White House, Thursday, April 28, 2022, in Washington. (AP Photo/Andrew Harnik)

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Баасан гаригт Украинд 150 сая ам.долларын цэргийн нэмэлт тусламж олгохоо мэдэгдэв. Америкийн удирдагчийн хэлснээр, шинэ багцын хүрээнд Вашингтон Киевт тухайлбал их бууны сум, радаруудыг шилжүүлэх юм байна. Тэрбээр мэдэгдэлдээ "Би Украинд их бууны сум, радар болон бусад хэрэгслээр хангах аюулгүй байдлын өөр нэг багц олгох болсноо зарлаж байна" гэж дурджээ.

Үүний зэрэгцээ Байден АНУ-ын Конгрессоос Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж хуваарилсан хөрөнгө бараг дууссаныг сануулсан байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын төрийн тэргүүн Киевт дахин 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай Вашингтоны засаг захиргааны тавьсан хүсэлтийг батлахыг хууль тогтоогчдод хандан дахин уриалжээ.

Байден “Өнөөдрийн мэдэгдлээрээ миний засаг захиргаа Украинд тусламж илгээхэд ашиглах хөрөнгийг бараг дууслаа. Конгресс Украины байлдааны талбарт “байр сууриа” бэхжүүлэхийн тулд хүссэн хөрөнгийг яаралтай олгох ёстой” гэж хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Донбассын бүгд найрамдах улсуудын удирдагчид тусламж хүссэний хариуд цэргийн ажиллагаа явуулахаа зарласан. Тэрбээр Москвагийн төлөвлөгөөнд Украины нутаг дэвсгэрийг эзлэх асуудал ороогүй бөгөөд тус улсыг цэрэггүйжүүлж, “деазизаци” хийх зорилготой гэж онцолжээ.

АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов өмнө нь “АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авч, Киевт зэвсэг нийлүүлж эхэлсэн. Барууныхан Украиныг цэрэгжүүлж байгаа нь Европ болон дэлхийн аюулгүй байдалд шууд заналхийлж байна" гэж анхааруулсан билээ.

Украины Ерөнхий сайд Денис Шмихал өнгөрсөн Пүрэв гаригт Польшийн нийслэл Варшав хотноо болсон өндөр түвшний хандивлагчдын уулзалт дээр Украиныг тууштай дэмжиж байгаа олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийлсэн.

Энэхүү хурлыг Польш, Швед, Европын комисс, Европын зөвлөлийн удирдлагууд хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын түрэмгийллийн Украины эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт үзүүлж буй нөлөөг арилгах зорилготой аж.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкигийн хэлснээр, Украинд зориулж хөрөнгө босгох олон улсын хандивлагчдын тус хурлаар 6.5 тэрбум ам.доллар цугларчээ.

Франц, Финланд, Чех, Хорват болон бусад улс орнууд Украины хүмүүнлэгийн үйлс болон цэргийн үйл ажиллагааг дэмжихийн тулд олон сая евро өгөхөө амласан байна. Мөн Европын холбооноос Украины орон гэргүй болсон дүрвэгсдэд 200 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлажээ.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон цахимаар тус уулзалтад оролцох үеэрээ хэлэхдээ, Франц улс энэ онд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа 1.7 тэрбум ам.доллароос 2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэв.

Эх сурвалж: TASS, АР, 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж