Дэлхийн банк: Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил саарна

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил саарна

Дэлхийн банк: Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил саарна

Хятадын “Тэг ковид” бодлого Азийн улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг Дэлхийн банкны “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв” тайлангийн дөрөвдүгээр сарын дугаарт онцолсон байна. Эдийн засгийн нөлөөллийг “Оксфорд Экономиксийн загвар”-ыг ашиглан тооцоолжээ. Дэлхийн эдийн засагт 0.2 хувь, Хятадын эдийн засагт 0.6 хувь, Азийн улс орнуудад 0.1-0.6 хувийн сөрөг нөлөөллийг үзүүлэхээр байна (Зураг 1).

Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл:

“Тэг ковид” бодлогын сөрөг шок Хятадын нийт эдийн засгийг 0.6 хувиар бууруулах нөлөөтэй гэжээ. Хатуу хөл хорио нь хувийн хэрэглээг сааруулах бөгөөд сөрөг шок нь 2022 оны нэгдүгээр улиралд хүчтэй мэдрэгдэж, хоёрдугаар улирлын сүүлч гэхэд бүрэн сэргэнэ гэж таамаглажээ.

“Тэг ковид” бодлогын эдийн засгийн нөлөөллийг тоон утгаар илэрхийлбэл, дараах байдалтай байна. Үүнд:

  • Хувийн секторын хэрэглээ 2022 оны нэгдүгээр улиралд 3 нэгж хувиар буурч, нийт эрэлт агшина.
  • Хөрөнгө оруулалт 1.3 нэгж хувиар буурч, эдийн засгийн хэмжээ омикрон хувилбарын ямар нэгэн давалгаагүй үеийн суурьтай харьцуулахад нэгж 1.6 хувиар буурна.
  • Эдийн засаг 2022 оны хоёрдугаар улирал гэхэд сэргэх хэдий ч омикрон хувилбаргүй үеийн сууриас 0.5 нэгж хувиар доогуур байх болно.
  • 2022 оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг хэвийн түвшин рүүгээ нэлээд ойртож, бараг л бүрэн сэргэнэ.

Бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл:

“Тэг ковид” бодлого Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаас Мьянмар улсын эдийн засагт хамгийн хүчтэй буюу ойролцоогоор -0.57 нэгж хувийн нөлөөтэй байхаар байна. Мөн хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд -0.38 орчим нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг тооцоолжээ.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засагт үзүүлэх "шок"-ын нөлөө бусад хөгжиж буй улс орнуудаас илүү хүчтэй тусах дүр зураг ажиглагдаж байгаа юм. Сөрөг "шок"-ын нөлөө 2022 оны эхний улиралд Азийн хөгжиж буй улс орнуудад хүчтэй мэдрэгдэх бол хоёрдугаар улиралд харьцангуй намжихаар байгаа аж. Гэхдээ бүс нутагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харьцангуй жижиг, уул уурхайн экспорт болон аялал жуулчлалд суурилсан улс орнуудад хамгийн хүчтэй нөлөөлнө гэж тооцсон байна.

Эх сурвалж: Дэлхийн банк – “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв” тайлан-2022.04

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж