2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 104,310,715 төгрөгийн үнийн дүн бүхий 302,151 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +14.44%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +11.01%) болон "Хай би ойл" ХК (HBO +5.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл" ХК (MNH -6.76%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -5.00%) болон "Монгол Базальт" ХК (MBW -4.37%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,397 ширхэг нэгж эрхийг 28,793,954 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс -0.86% хувиар буурч, 36,667.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ