Жонни Деппийг нууцаар дарсан зургуудаа Амбер Херд дэлгэв

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Жонни Деппийг нууцаар дарсан зургуудаа Амбер Херд дэлгэв

Жонни Деппийг нууцаар дарсан зургуудаа Амбер Херд дэлгэв

Холливудын жүжигчин Жонни Деппийг мансууруулах бодис хэрэглэсэн үед нь нууцаар дарсан зургуудаа экс эхнэр Амбер Херд өчигдөр /2022.05.05/ болсон шүүх хурлын үеэр хуваалцсан. Түүний мансууруулах бодисын хэрэглээ хяналтгүй байсан гэдэгт итгэхгүй байгаа бол эдгээр зураг гэрч болно гэж Амбер Херд тангарагтны танхимд хэлжээ.

“Би түүнийг юу ашиглаж байгааг хэлж болох л байсан. Гэхдээ ингэхийн тулд баталгаа олох хэрэгтэй болно. Тэр ухаан алдаж, өөрийгөө хянах чадваргүй болчихоод дараа нь санахгүй үгүйсгэж, болсон явдалд намайг буруутгана. Намайг дэмжих хүн байхгүй, түүний ажилчид, ойр дотны хүмүүс бүгд надаас өөрөөр ярина. Тийм болохоор юу болж байгааг харуулахын тулд би зураг дарж эхэлсэн” гэж Амбер Херд ярьжээ.

Жүжигчин бүсгүй Жонни Депптэй харилцаа тогтоосноосоо хоёр жилийн дараагаас түүний зургийг авч эхэлжээ. “Үерхээд жил гаруй болж байхад түүний хэрэглэж буй зүйлээс шалтгаалж амьдрал минь илүү төвөгтэй болсон. Тэр хар тамхинд донтож, хоол унд идэхгүй, маш бага унтдаг болсон. Өдөржин хар тамхиа хэрэглэж, архи уусаар сүүлдээ бие нь өвдөж, ухаан алдаж унадаг болсон” гэж тэр хэллээ.

Жонни Депп өчигдрийн шүүх хуралд ирэх үедээ нүүр дүүрэн инээмсэглэж, амандаа Боб Марлигийн "Дайн" нэртэй дууг аялсаар орж иржээ. Тэрбээр Лхагва гаригт болсон шүүх хурал дээр Амбер Хердийн өгсөн мэдүүлэгт огт санаа зовсон шинжгүй харагдсан байна. Шүүхийн байрны гадаа Жонни Деппийн шүтэн бишрэгчид цугларсан ба дэмжиж буйгаа илэрхийлсэн уриа лоозон барьсан байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ТэнэглэлТэнэглэл
30
ХарамсалтайХарамсалтай
29
ХахаХаха
29
ГайхмаарГайхмаар
28
ХөөрхөнХөөрхөн
20
ЗөвЗөв
20
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж