Ж.Батзандангийн энтертейнмент ба бадарчин явсан газарт балагтай!

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Ж.Батзандангийн энтертейнмент ба бадарчин явсан газарт балагтай!

Ж.Батзандангийн энтертейнмент ба бадарчин явсан газарт балагтай!

Улс төр урлаг соёлоос дутахгүй энтертейнмент болж хувирсан нь Төрийн ордон тойрон гороолж буй А.Отгонбаатарын үйлдэл ба Гадаад хэргийн яамны өмнө хэвлэлийн хурал зарласан Ж.Батзандангийн үг.

Ж.Батзандан өмнөх сонгуулийн дараа Австралид очиж амраад ирсэн, одоо “ажилдаа” орохоор шийдсэн нь “МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр Монголдоо эргэн ирлээ” гэх үгнээс нь уншигдаж, сонсогдож байна. Энэ мэтээр 2024 оны сонгуулийн сурталчилгаа Монголын улс төрд  албан бусаар эхэлжээ.  Тэр хүртэл хэдүүлээ хөмөрсөн тогоон дотроо хөгжилдөнө гэсэн үг.  Хөгжлийн тухай бараг мартсан нь дээр ч биз.

Ж.Батзандан Австралийн цөллөгт /өөрийнх нь хэлснээр/ байхдаа “Эх орноо аврах 18 хувьсгал” номоо бичиж дуусгажээ.  Аймаар нь, Монголд түүний шинэ хувьсгал  дутаж  байна гэнэ дээ. Шударгаар асуухав Ж.Батзандан юу сэдэж Монголыг яаж хорлох бол гэж. Тэр тусмаа Ж.Батзандан реформ биш энтертейнмент хийдэг хүн шүү дээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт өрсөлдөж, ялагдал хүлээсэн Ж.Батзанданг намар нь Австралийн Элчин зөвлөхөөр шагнаж, Ардын нам түүнийг “амраад ир” гээд виз өгөөд явуулсан. Авчиг авсан, өгсөн шан харамж нь таалагдсангүй юу эс бөгөөс өнгөрсөн жилээс эхлэн өөрийгөө цөллөгт сууж байгаа гэж бухимдсан уу, юутай ч тэрбээр олон нийтийн сүлжээнд цөөнгүй удаа “хуурай” агсамнаж байлаа. Үнэндээ, МАН-ын Ж.Батзанданд бэлэглэсэн Элчин зөвлөх жирийн нэг дипломатчийн насаараа мөрөөддөг албан тушаал байв.  Энэ бол  Монголын дипломат албыг бэлгийн морь болгосны бэлээхэн жишээ. Ийм л хүмүүсийг Гадаад харилцааны яам гадаадад Монголыг төлөөлүүлэхээр явуулж байгаа нь харамсалтай.

Тэрбээр МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэх, хөгжлийн шинэ бодлогоо хэрэгжүүлэх юм гэсэн. Ингэхэд МАНАН дэглэм хэдийнэ нурж, МАН хүчээ нэгтгээд мандуулж байгаа бус уу. Харин Ж.Батзандан ганц үнэн үг хэлнэ билээ, “Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна” гэж. Одоогоос гурван жилийн өмнө “Ордны тэмцэгчид” гэх нэр хоч зүүж явсан таван хүн бүгд өнөөдөр том албан тушаалд хүрсэн нь үнээн. Авсан албан тушаалаа, Австралийн Элчин зөвлөхөө Ж.Батзандан голсондоо буцаагаад “шидчихсэн” болохоос.  Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Лу.Болд Бельгид Элчин сайд хийж яваа.  Өөрөөр хэлбэл, шударга ёс нэхэгч таваас дөрөв нь “шударга ёс"-ыг тогтоох том эрх мэдэлтэй болсон гэсэн үг.

Атал Ж.Батзандан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд А. Нямбаатар нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардаж, гэхдээ энэ буруу. Учир нь, түүний найзууд өнөөдөр Монголын хамаг том дарга нар болсон тул. Харин Засгийн газрыг шахаж шаардаж, ажлыг нь хийлгэх ёстой юу гэвэл ёстой.

Ж.Батзандангийн Монголд буцаж ирсэн нь  Монголоо зүүдэлж сэрсэндээ, могголчуудын амь, амьдралыг бодсондоо бүүр биш. Бусад нь жагсаж тэмцсэнийхээ “үр шим”-ийг томоор хүртэж байхад Ж.Батзанданд “бялууны зүсэм” олдсонд гомдсондоо бас шаралхсандаа ингэж байгаа хэрэг. Тэгж ярих юм бол Ж.Батзандан улс төрд  эргэж ирж байгаа нь монголчуудын хувьд маш муу мэдээ. УИХ-д найман жил суухдаа тэр популизм хийж явсан уу гэхээс бодлого ярьж байсан удаагүй. Тэгээд ч Монголд манай “эх орончдын” популизм ихэдсэн үү гэхээс багадаагүй, Төрийн ордонд хүртэл Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар гээд попуудын хаад сууж байна.

Жишээ нь, Ц.Даваасүрэн Монголын эрчим хүчний салбарт асар том гай болсон хүн. Тавантолгойн цахилгаан станцын төслийг гацааж, наанаа “Рио Тинто”-г хараах атал цаанаа эрх ашгийг нь гүйцэлдүүлдэг гар хөл гэж хардагдахаар ажилладаш. Үгүй бол Оюутолгойд цахилгаанаа нийлүүлдэг өвөрмонголчуудын “төлөөлөл” байж ч магадгүй.

Тавантолгойн цахилгаан станц аль “уже” баригдсан бол Монголд жил бүр 120 сая ам.доллар үлдэх байсан. Ерөнхий сайд энэ тухай "Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ёслолын өдрөөр өөрийнхөө амаар хэлсэн бий, популизмын хор уршгийннэг жишээ л дээ. Удахгүй, бүр ойлгомжтойгоор хэлбэл ердөө энэ өвөл Улаанбаатар ерээд оных шигээ эрчим хүчний хэмнэлт хийхэд хүрнэ гэж  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сануулсан байна лээ. Ингээд бодохоор л хэн л урвагч, хэн нт хөлснийх гэх асуулт байна.

  Цагийн сайхантай харьцуулах аваас Монгол Улсын  экспорт, импорт бараг тэг зогссон гэхэд бодит үнэнээс хэтийдэхгүй. Хэрэвзээ экспортын төмөр замаа тавьчихсан бол Л.Оюун-Эрдэнэ өдийд мөнгө олох гэж толгойгоо гашилгах шаардлагагүй байлаа.  Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн албан бус зөвлөхөөс бодсон асуудлыг үнэнээр нь томоор нь харах хэрэгтэй. Хятад руу 100 сая тонн нүүрс нийлүүлэхээр ОХУ гэрээлчихлээ. Атал ийм боломжоо  монголчууд бид алдсан. Өргөн, нарийн гэх хос царигтай, ОХУ-Хятадыг холбосон төмөр замыг  өнөөдөр Ангар мөрөн дээгүүр оросууд тавьчихлаа. Үндсэндээ Монголд Москвагийн төсөл амжилттай хэрэгжсэний л үр дүн шүү дээ, бод, бод.

Өнөөдөр монголчууд ардын баатар, адгийн урвагч хоёроо ч ялгаж салгахгүй намирч яваа нь популизмын урхаг.  Нүүрсээ 4000 км замаар, Владивостокоор гуравдагч хөрш рүү гаргана гэж улсаа хорлодог, эрчим хүч, төмөо замын төслүүдээ байнга  эсэргүүцдэг популист манай улс төрд хар мянгаараа байна.

Гээд Х.Баттулга Москвагийн төсөл юм бол Ж.Батзандан Х.Баттулгын төсөл гэж хардагддаг, харагддаг. Магадгүй АН дахь МАН-ын тагнуул гэвэр маргах хүн үгүй байх. Өөрөөр хэлбэл өнгөрсөн парламентад болсон үйл явдлыг дүгнэхээр Ж.Батзандан бол ардчилагч хүн яавч биш, Ардчилсан намыг Х.Баттулгатай хамтран самралцсан хүмүүсийн нэг бол мөнөөсөө мөн. Бүлгээ задлаж, Лу.Болдтой ШИНЭ нам байгуулж, сонгуульд оролцоод өвдөг шороодсон тэрбнэр өнөөдөр ч гандан буурахгүй гэж байна. Гэвч найман жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь өөрийнх нь нэр төр гэхээсээ АН-ын  нэр нөлөө байсан нь үнэн.

Ингээд ирэх 2024 сонгуулийн улс төрийн прогнозыг харвал Х.Баттулга, Ж.Батзандан, А.Отгонбаатар, Д.Жагар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Бат-Ялалт нар лав нэр дэвших шинжтэй. Дээр нь элдэв шалдив лайвчид, сэтгүүлчид, инфлүүсэрүүд нэмэгдэх байлгүй. Ингээд бодохоор л айдас хүйдэс, Монгол минь жинхэнээсээ яана даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж