"19 дүгээр сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

"19 дүгээр сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж байна"

"19 дүгээр сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж байна"

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад "Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэг өчигдөр орой болсон явдал. Бичлэгт багш нь сурагчийг ганц нэг шугамаараа цохисон байна лээ. Тус сургуулийн Ёс зүйн зөвлөл өнөөдөр хуралдаж, багшид ямар арга хэмжээ авсан тухай шийдвэрээ нийслэлийн Боловсролын газарт ирүүлнэ. Иргэний боловсролын багш нь хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах юм билээ" гэв.

Өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охины гарыг улайж, хавдтал нь цохисон гэх мэдээлэл цацагдсан. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, тус сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Тухайн үед салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өгөхдөө "2022 оныг салбарын "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан бол сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байгаа. Үүнийг бид нар харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй.

Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж ирж тавих болно. Нийгмийг харахад хоёр хуваагдсан байх шиг байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байх шиг байна. Үүнийг ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо нилээн хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм байна лээ. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж