Оросын хамгийн дэвшилтэт танкийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн дэвшилтэт танкийг устгажээ

Оросын хамгийн дэвшилтэт танкийг устгажээ

Оросын хамгийн дэвшилтэт технологийн, тусгай реактив хуягт хамгаалалттай танкуудын нэгийг Украины цэргүүд устгажээ. Т-90 танкны хуяг нь сумны нэвтрэлтийн хүчийг бууруулж, тэсрэх зориулалттай. Украины армийн дроноор авсан бичлэгийг цахим сүлжээнд нийтэлжээ. Бичлэгээс харахад дөрвөн сая фунт стерлингийн үнэтэй танк болон хэд хэдэн пуужингийн системийг устгажээ.

Киевээс мэдээлснээр, зүүн хойд нутгийн Харьков мужид халдлага болжээ. Энэ үеэр тагнуулын ангийнхан Оросын техник хэрэгслийн бөөгнөрөлүүдийг илрүүлж, хоёр танк, хоёр машин устгасан гэв. Т-90, Т-80ВVM, MTLB гээд нийт гурван чухал танкийг одоогоор Украины арми устгажээ. Мөн нэг MTLB танк эвдэрсэн байна.

Эдгээрээс гадна дайн эхэлснээс хойш Орос улс байлдааны 1048 танк, 2519 хуягт машин, 459 их бууны систем, 152 MLR систем, 80 агаарын довтолгооноос хамгаалах систем, 194 байлдааны онгоц, 155 нисдэг тэрэг, 1824 автомашин, 876 хөлөг онгоц, 87277 ачааны машинаа алджээ.

Оросын түрэмгийлэл эхлээд 70 орчим хоног өнгөрч байна. Энэ хугацаанд тэд зэвсэг техникээс гадна 23800 цэргээ алдсан гэж Украины тал тооцоолжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
12
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж