32 метрийн гүн худагт унасан хүүг гаргаж чадахгүй хоёр хонов

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

32 метрийн гүн худагт унасан хүүг гаргаж чадахгүй хоёр хонов

32 метрийн гүн худагт унасан хүүг гаргаж чадахгүй хоёр хонов

Хойд Чефчауэн мужийн Баб Берред хотын таван настай Раян гэгч хүү Лхагва гаригт төрөлх тосгоныхоо 32 метрийн гүнтэй, диаметр нь 45 см-ээс бага нарийхан худагт унасан гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Хүүг аврах ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжилсэн байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мустафа Байтас Баасан гаригт хүүхдийг аврах ажиллагаа дуусах шатандаа орсон гэж мэдэгдэв. Мөн “Бид хүүгийн гэр бүлийнхэнтэй үргэлж хамтдаа залбирч байгаа. Хүүг удахгүй аврах болно” гэв.

Хүүгийн унасан худгийн босоо ам нь хэтэрхий нарийхан байсан тул ёроолд нь хүрч чадахгүй байжээ. Тиймээс худгийн хажууханд хүнд ухагчаар газар ухаж байгаа юм. Раян хүү худгийн ёроолд гурван өдрийн турш хэвтэж байгаа ба урт газар доор явагч камер ашиглан түүнийг ажиглаж байгаа юм. Одоогийн байдлаар аврагчид 24 метр орчим ухсан байгаа ба дахин 6 метр ухах дутуу байна. Улс даяар аврах үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байгаа ба аврах ажиллагааг хурдан дуусгахгүй бол хүү амиа алдах аюултай тулгарна. Раян хүү худагт унаж байхад аав нь засварын ажил хийж байсан тул мэдээгүй гэж ярьжээ.

Эх сурвалж: news.com.au 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж