2022 он гарснаас хойш ам.долларын ханш чангарах үзэгдэл нийтлэг ажиглагдсан байна. Блүүмбергийн мэдээлснээр “ногоон”-ы ханш дэлхийн гол эдийн засгууд, олон улсын нөөцийн валютын үүрэг гүйцэтгэдэг валютуудын эсрэг 11 хувь хүртэл чангарчээ.
Тухайлбал, тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Японы иен хамгийн өндөр буюу 11.7 хувиар суларсан бол фунт стерлинг, евро 7.5 хувь суларчээ. Швейцарь франкын хувьд 6.6 хувь суларсан бол БНХАУ-ын юань 3.5 хувь сулраад байна. Улмаар ам.долларын ханш голлох валютуудын эсрэг сүүлийн 20 орчим жилийн хамгийн өндөр хувиар чангарчээ.
Ам.долларын ханш ийнхүү өсөхөд цар тахал, геополитикийн асуудлын улмаас бий болсон эдийн засгийн шокууд, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал голлон нөлөөлж байна. Мөн өндөр инфляциас болж АНУ-ын төв банк бодлогын хүүгээ үе шаттай өсгөж байгаа нь нөлөөлж буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ