Японы гүнж гэртээ харьсан нь дээр бололтой

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Японы гүнж гэртээ харьсан нь дээр бололтой

Японы гүнж гэртээ харьсан нь дээр бололтой

Японы гүнж Мако хэргэм зэрэг, өв хөрөнгөнөөсөө татгалзан, нөхөр Кэй Комүрогийн хамт Нью-Йорк хотод суурьшаад удаагүй байна.

Кэй Комүро ирэх долдугаар сард гурав дахь удаагаа хуульчийн шалгалт өгнө. Хоёр удаа бүтэлгүйтсэн Комүро энэ удаад тэнцэх болов уу гэдэг сонирхол татаж байна. “Shukan post”-д мэдээлснээр, тэднийг Япондоо буцсан нь дээр гэх цуу яриа улам газар авах болжээ. Зөвхөн эзэн хааны гэр бүлээр тогтохгүй олон улсын хуульч, ихэс дээдсийн амьдралыг ажиглагчид хүртэл ингэж хэлж байна гэлээ. Комүрогийн тэнцэх магадлал хамгийн ихдээ 30 хувь л юм байна.

Комүро удаа дараа шалгалтандаа тэнцэхгүй байгаа тул залуу хосын амьдрал тогтворгүй байна гэсэн үг юм. Өдгөө тэдний амьдарч буй Манхэттан дахь орон сууцны түрээсийн төлбөр сард 500 мянган иен аж. Үүнээс гадна тэдний амьдарч буй хороололд ази хүмүүсийг үзэн ядсан гэмт хэргийн тоо өсч байгааг эх сурвалж онцоллоо. Тиймээс элдэв гэмт хэргээс сэргийлэх, папарацид өртөх гэх зэргээр тус хороололд амьдрахын сөрөг тал багагүй байна гэв.

“Хэрвээ Комүрогийн одоо ажиллаж байгаа хуулийн фирм түүнийг ажлаас халах шийдвэр гаргавал АНУ-ын виз нь хүчингүй болж магадгүй” гэж хуульч Хироши Киёохара хэлжээ. Мако гүнж Нью-Йоркийн Метрополитан урлагийн музейд сайн дурын ажилтнаар ажиллаж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Мако, Комүро нар АНУ-д эхнэр, нөхрийн визээр орж ирсэн тул албан ёсоор ажиллах эрхгүй гэж “Daily mail” сэтгүүлд онцолжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж