"Эгшиглэхүй дүрслэхүй” уран бүтээлийн тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

"Эгшиглэхүй дүрслэхүй” уран бүтээлийн тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ

"New Era International School" – Шинэ Эрин олон улсын сургууль-ийн сурагчдын “#ЭГШИГЛЭХҮЙ_ДҮРСЛЭХҮЙ” уран бүтээлийн тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Кембрижийн ОУ-ын IGCSE, AS/A төвшний хөтөлбөрийн хөгжим, арт дизайн хичээлийг сонгон суралцаж байгаа 9-12-р ангийн сурагчдын бүтээлийг тайлан үзэсгэлэн Монгол Арт Галерейд нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнгийн онцлог нь хөгжмийн хичээлээр бүтээсэн сурагчдын хөгжмийн зохиолыг арт дизайны хөтөлбөрийг сонгон судалж байгаа сурагчид сонсоод өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ уран зургаар илэрхийлэх, хичээл хоорондын интеграц, уялдаа холбоог харуулсан байна. Удирдсан багш: Шинэ эрин ОУ-ын сургуулийн хөгжмийн багш Ш.Ариунчимэг, дүрслэх урлагийн багш Ч.Одпүрэв

Хугацаа: 2022.05.06-07-ний өдрүүдэд Монгол Арт Галерейн үзэсгэлэнгийн 2 давхрын танхимд /Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд/

Үзэсгэлэнгийн нээлт: 2022.05.07-нд 15:00 цагаас

ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж