"Squid Game II" дээр бүх хүнийг гайхшруулсан зүйл болох байх"

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

"Squid Game II" дээр бүх хүнийг гайхшруулсан зүйл болох байх"

"Squid Game II" дээр бүх хүнийг гайхшруулсан зүйл болох байх"

“Netflix”-ийн алдарт цуврал болох “Squid Game”-д дүр бүтээсэн Энэтхэгийн жүжигчин Анупам Трипати Монгол Улсад ирээд байна. Тэрбээр “Янжиндулам” ТББ-аас хэрэгжүүлж буй төрөлхийн зүрхний гажигтай, яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхдүүдэд туслах “Beyond the Borders” сайн үйлсийн төслийн хүрээнд хүрэлцэн ирсэн аж. Эхнэр хүүхдийнхээ төлөө үхлийн тоглоомонд ордог сайхан сэтгэл Али Абдултай цөөн хором ярилцав.

Юуны өмнө Монголд тавтай морил. Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Наашаа ирж байхдаа энд намайг юу хүлээж байгаа бол , би юу хийх бол, хүмүүс намайг хэрхэн хүлээн авах бол, би тэдэнтэй хэрхэн уулзах бол гэсэн догдлолтой байлаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна.

-Монголын талаарх анхны сэтгэгдэл ?

-Үзэсгэлэнтэй. Үнэхээр хөдөлмөрч хүмүүс. Уулсаар хүрээлэгдсэн учир салхитай гэж тэд хэлсэн. Энэ нь надад таалагдлаа. Би үүнээс суралцаж, урам зориг авлаа. Тэднээс харж, суралцаж,  ажигласан зүйлс намайг илүү сайн хүн болгож өөрчилнө гэж бодож байна. И Юн Жонтой хамт ирсэндээ баяртай байна. Би хором мөч бүрт түүнээс суралцаж байна. Би утга учиртай зүйл хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Би үүний төлөө л энд ирсэн.

-Монголын юу нь таалагдаж байна вэ? Морь, тэнгэр, хөдөө тал гээд л.

-Тиймээ тэнгэр нь. Үнэн хэрэгтээ хүмүүс. Тэнгэр нь үргэлж сайхан. Мөн цаг агаар нь. Оройдоо л жаахан хүйтэн юм. Гэхдээ хүмүүс нь надад ихээр таалагдаж байгаа. Энэ хүмүүс л энэ орныг үзэсгэлэнтэй болгож байна.

-Нэг зүйлийг асууя. "Squid Game"-ийн хоёрдугаар улирлын зураг авалт эхэлсэн үү?

-Мэдэхгүй юм даа. Магадгүй энэ асуултыг зохиолч, найруулагч хоёроос асуух хэрэгтэй байх. Хоёрдугаар улирал дээр зарим нэг ид шидийн зүйл тохионо гэж би найдаж байна. Жүжигчид, найруулагчдад сайн сайхан бүхнийг хүсье.  Юу ч болсон бай шинэ зүйл гарч ирнэ. Хүн бүхнийг гайхшруулсан зүйл болох байх. Хүлээж л байя.

-Та хоёрдугаар улирал дээр эргэн ирэх үү?

-Ингээд болоо. Найруулагчаас л наадахаа асуугаарай. Найруулагч, зохиолч хоёрт зориулсан асуулт байна. Би үүнд хариулж чадахгүй нь. Гэхдээ найдаж байна. Юу ч тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Монголчуудад хандан хэлэх үг бий юу?

-Та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.  Сайн байна уу?, баярлалаа. Мөн "Beyond the Borders" өдөрлөгт хүрэлцэн ирж, хүүхдүүдэд туслана гэж найдаж байна. Би энд хүүхдүүдэд туслах гэж ирсэн. Энэ л миний энэ аяллын урам зориг нь. Баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж