Шатахуун зарцуулалгүйгээр агаарт хэдэн сар байх боломжтой онгоц

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Шатахуун зарцуулалгүйгээр агаарт хэдэн сар байх боломжтой онгоц

Шатахуун зарцуулалгүйгээр агаарт хэдэн сар байх боломжтой онгоц

Жийп машинтай адил жинтэй ч ганц дусал шатахуун ч зарцуулалгүйгээр дэлхийг тойрон аялж чадсан онгоц бол Боинг 747 юм. Дэлхийн агаарын тээврийн ирээдүйг тодорхойлсон уг үйл явдал 2016 онд болжээ.

Нарны импульс 2 гэж нэрлэгддэг энэ онгоцыг Швейцарийн судлаач Бертран Пиккар, инженер Бертран Боршберг нар санаачлан бүтээсэн. Тэд сэргээгдэх эрчим хүчний чадамжийг батлан харуулах зорилгоор ийн санаачилсан нь дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Уг онгоцыг 2019 онд АНУ, Испанийн хамтарсан “Skydweller aero” компани худалдаж авсан. Тус компани онгоцыг дэлхийн анхны арилжааны зориулалттай псевдо хиймэл дагуул болгон ашиглах зорилготой аж.

Псевдо хиймэл дагуул гэдэг нь тодорхойгүй хугацаагаар буюу 30, 60, 90 хоног, тэр байтугай нэг жилээр хүртэл өндөрт байдаг онгоц юм.

“Skydweller aero” компани Нарны импульс 2-ыг худалдаж авсныхаа дараа 2020 оны арваннэгдүгээр сард анхны нислэгээ үйлдсэн. Түүнээс хойш 12 удаа нисчээ. Одоогоор нисгэгчгүй онгоц болгон хувиргах шатандаа явж байгаа аж. “Аюулгүй байдлын үүднээс нисгэгчтэй нисч байгаа ч бид өөрсдөө онгоцыг алсаас бие даан удирдах бүрэн боломжтой болсон” гэлээ. Уг онгоцыг 2023 онд бүрэн ашиглалтанд оруулах юм байна.

Шатахуун ашиглахгүй, нарны эрчим хүчээр ажиллах учир Нарны импульс 2 нь хямд бөгөөд байгальд ээлтэй гэсэн давуу талтай. Хиймэл дагуул бүтээхэд өндөр өртөгтэй тул ихэвчлэн чулуужсан түлшээр ажилладаг пуужинг тойрог замд хөөргөдөг. Өмнө нь Фэйсбүүк тэргүүтэй томоохон компаниуд псевдо хиймэл дагуулын талаар судалж байсан ч хөгжүүлэлтээ хийгээгүй аж.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Skydweller aero” компанид таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Учир нь уг онгоцыг далайд эргүүл хийх боломжтой болгохоор зориж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж